Шинэ үеийн санхүүгийн алба үүсч хөгжсөний 107 жилийн ойн хүрээнд 2018 оны 12 дугаар сарын 06-09 ний өдрүүдэд спортын 4 төрлийн тэмцээн Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулав. Жил бүр уламжлал болгон явуулж буй “Тамирчин санхүүч” тэмцээн гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар зэрэг спортын төрлүүдэд 8 байгууллагын 130 орчим тамирчин оролцлоо. Тус тэмцээнд Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтээс шатрын эрэгтэй төрөлд Э.Дашпунцаг алтан медаль, эмэгтэй төрөлд Ц.Саранцэцэг хүрэл медаль, Ширээний теннис эрэгтэй төрөлд З.Болдбаатар алтан медаль, Сагс болон гар бөмбөгийн эрэгтэй эмэгтэй баг тамирчид тусгай байрьт тус тус шалгарч багийн нийлбэр дүнгээр гуравдугаар байр хүртлээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here