Төрийн болон албаны нууцын тухай хууль 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийн дагуу Нийгмийн даатгалын байгууллага нь холбогдох дүрэм журмыг батлан мөрдөж, алба хаагчдад сургалт зохион байгуулахаар жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан байна. Төлөвлөгөөний дагуу 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр сургалт хийлээ.

      Сургалтыг тус хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч, нууцын ажилтан Д.Эрдэнэ хичээлийг удирдан явуулав. Сургалтад аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 36 байцаагч хамрагдлаа. Сургалтын үеэр төрийн албаны нууцыг хамгаалах нийтлэг үүрэг, байгууллага албан тушаалтны бүрэн эрх, төрийн болон албаны нууцад хамааруулах мэдээлэл, нууцад хамаарах мэдээллийн зэрэглэл түүний шалгуур мэдээллийг нууцлах хугацаа, албан тушаалтны иргэний үүрэг зэргээр мэдээлэл хийв.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here