Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссоос энэ онд санаачлан зохион байгуулсан ажил, шинээр батлагдсан тушаал зааврыг  танилцуулах зорилгоор 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Аудио хурал зохион байгуулж Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын гишүүд, аймаг, (дүүрэг)-ын Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын гишүүд нийт 120 гаруй хүнийг хамруулав. Тус хуралд аймгийн ЭХМК-ийн гишүүд оролцсон байна.

       Хурлаар эмнэлэг хөдөлмөрийн магадлалын чанар, хүртээмжийг дээшлүүлэх талаар зохион байгуулсан ажлын товч тайлан, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын дахин болон бүрдмэл магадлалаар илэрч буй нийтлэг зөрчил, дутагдал, анхаарах асуудал, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эмнэлэг хөдөлмөрийн магадлалын үйлчилгээг сайжруулах аян”-ы дүгнэлт, тоон тайланг нэгтгэхэд гардаг нийтлэг алдаа зөрчил, цаашид анхаарах асуудал, “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын дахин магадлал зохион байгуулах заавар”-ыг танилцуулж, санал солилцов.

      Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссоос эмнэлэг хөдөлмөрийн магадлалын өнөөгийн байдал, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоож буй явцын талаар танилцуулсан бол тус дүүргийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын магадлагч эмч Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын үйл ажиллагааны талаар танилцуулж, тулгамдаж буй асуудлаар мэдээлэл солилцон, харилцан ярилцав.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here