Шороон гахай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан нийгмийн даатгалын байгууллагынхаа гавъяаны амралтанд гарсан ахмад ажилтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

0
101

Шороон гахай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан нийгмийн даатгалын байгууллагад ажиллаж байгаад гавъяаныхаа амралтанд гарсан ахмад ажилтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Хүлээн авалтыг нээж хэлтсийн даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Н.Мөнхбаяр үг хэлж ахмад буурлууддаа “Сар шинэдээ сайхан шинэлж, ирж буй шороон гахай жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан”  байхын ерөөл дэвшүүлэв.

Ахмад буурлууд үнэт үг сургаалиа хэлж, баярлаж талархсанаа илэрхийлэн тус хэлтсийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөлөө

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here