Дархан-Уул аймгийн НДХ-ийн байранд банкны үйлчилгээний зориулалтаар талбай түрээслэх сонгон шалгаруулалт зарлалаа

0
117

Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 1 давхарт иргэд, даатгуулагчдад нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэх банкны зориулалтаар талбай түрээслэгчийг сонгох сонгон шалгаруулалтад урьж байна.

Дархан-Уул аймгийн НДХ-ийн байранд банкны үйлчилгээний зориулалтаар талбай түрээслэх сонгон шалгаруулалт зарлав

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Огноо: 2019 оны 02 дугаар сарын 14

Сонгон шалгаруулалтын нэр:

Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байранд банкны үйлчилгээний зориулалтаар талбай түрээслэгчийг сонгох сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалтын дугаар: ДАР СШ-00

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2, 28 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “ Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслүүлэх журам”-ыг үндэслэн:

Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 1 давхарт иргэд, даатгуулагчдад нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэх банкны зориулалтаар талбай түрээслэгчийг сонгох сонгон шалгаруулалтад урьж байна.

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материалууд :

  1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус нотаритаар баталгаажуулсан хуулбар
  2. Үйл ажиллагааны талаарх танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлыг бичих
  3. Санхүүгийн чадварыг нотлох баримт / иргэн хуулийн этгээдийн харилцагч банкны баталгаажуулсан хуулбар
  4. Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом үнэмлэхний нотаритаар баталгаажуулсан хуулбар
  5. Шаардлагатай тохиолдолд худалдаа үйлчилгээ нийтийн хоолны чиглэлийн баримт бичиг
  6. Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн санал

Хугацаа:

Сонгон шалгаруулалтыг 2019 оны 02 дугаар сарын 15 өдрөөс эхлэн 03 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд нээлттэй зарлаж байна.

Сонгон шалгаруулалт оролцогчдын материалыг 2019 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн 17 цаг 00 минутаас өмнө аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 402 тоотод бичиг хэргийн ажилтан хүлээн авна.

Сонгон шалгаруулалт:

Сонгон шалгаруулалтыг Нийгмийн даатгалын хэлтсийн хурлын бага танхимд 2019 оны 03 дугаар сарын 05-ны 10.00-12.00 цагийн хооронд нэр дэвшигчдийн материалуудыг түүнд тавигдах шаардлагатай харьцуулах замаар шалгуур үзүүлэлтийн дагуу дүнг нэгтгэж шалгаруулна.

Сонгон шалгаруулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорхи хаягаар авч болно.

Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс

Утас : 70377326

Вэб хуудас –www.darkhan-ndaatgal.gov.mn

…..оОо…..

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here