Цахим хурал болов.

0
185

Тэтгэмжийн даатгалын сан болон ҮОМШӨ-ний даатгалын сангаас олгосон тэтгэмжийн тогтоолт олголт, сангийн төлөвлөлт, гүйцэтгэлийн үндэслэлийг шалгах ажлыг салбарын хэмжээнд зохион байгуулж байгаатай холбогдуулан ажлын хэсгийн өргөтгөсөн цахим хурал 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр болж өндөрлөлөө.

Цахим хуралд тэтгэмж шалгах ажлыг зохион байгуулах НДЕГ, ЭХМТК, 9 дүүрэг, 21 аймгуудын удирдлага, улсын байцаагч, мэргэжилтнүүд оролцлоо.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Г. Саран, Хяналт шалгалтын газрын дарга Д. Ганзориг, ЭХМТК-ийн дарга П. Мөнхтулга, Нийгмийн даатгалын ерөнхий газрын зөвлөх Ё. Пүрэвцэрэн нар тэтгэмж тогтоолт, олголт, сангийн төлөвлөлт, гүйцэтгэлийн үндэслэлийг хэрхэн зохион байгуулах, шалгалт хийх явцад анхаарах асуудлууд, эмнэлгийн хуудасны бичилт, олголтод анхаарах асуудал сэдвээр мэдээлэл өгч, мэргэжил арга зүйгээр ханган хурлын төгсгөлд санал дүгнэлтийг хэлэлцсэн юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here