Хяналт шалгалтын байцаагч нар сургалтад хамрагдав.

0
118

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас төрийн байгууллагуудын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудад  “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахад анхаарах асуудлууд” сэдэвтэй сургалтыг зохион байгуулан явууллаа.

Сургалтанд Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн улсын байцаагчид бүрэн хамрагдаж Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэхтэй холбогдуулан Зөрчлийн тухай ойлголт, зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг хэрхэн явуулах, зөрчлийн хэрэг бүртгэл, шалган шийдвэрлэх ажиллагааны харъяалал, хэргийг хялбаршуулах, гомдлыг ямар хугацаанд шийдвэрлэх, ажиллагааг хийхэд анхаарах асуудлуудаар харилцан ярилцаж танилцуулга хийлээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here