Нийгмийн даатгалын “ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ”-г эхлүүллээ.

0
50

Иргэд даатгуулагчид нийгмийн даатгалын үйлчилгээг, хуулийн зөвлөгөө, мэдээлэл авах хүсэлтэй ч цаг завгүйн улмаас хойшлуулсаар, тусламж үйлчилгээ авах боломжоо хязгаарласаар байдаг.

Тэгвэл нийгмийн даатгалын үйлчилгээг явуулын байдлаар зохион байгуулж даатгуулагчиддаа хүрч үйлчилж эхэллээ. Нийгмийн даатгалын “явуулын үйлчилгээ”-ний нээлт өнөөдөр буюу 2019.04.12 –ны өдөр Шинэ Захад болж иргэдэд үйлчиллээ.

 

 

 

 

Энэ үеэр сайн дурын даатгалын гэрээ байгуулах, шимтгэл төлөх, “Нийгмийн даатгал” апплейкэйшний бүртгэл баталгаажуулалт хийх, хууль эрх зүйн зөвлөгөө болон нийгмийн даатгалын бүх төрлийн мэдээлэл авахаар олон иргэд хандаж байсан бөгөөд төрийн үйлчилгээг иргэдэд улам ойртуулсан үр дүнтэй ажил болж байна гэж сайшааж байлаа.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here