“Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг улсын хэмжээнд зохион байгуулна.

0
52

Өнөөдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 10-17 цагт “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг улсын хэмжээнд зохион байгуулна. Нийгмийн даатгалын байгууллага нь тус өдөрлөгийг зохион байгуулах тул ажил олгогч, иргэд даатгуулагч та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Өдөрлөгийн үеэр нийгмийн даатгалтай холбоотой хууль тогтоомжийн зөвлөгөө мэдээлэл авах, тэтгэвэр тэтгэмжээ тооцоолуулах, сайн дурын даатгалын гэрээ байгуулах, шимтгэл төлөх, “нийгмийн даатгал” гар утасны аппликэйшний бүртгэл баталгаажуулах зэрэг олон төрлийн үйлчилгээ авах боломжтой. “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг “Залуучууд театр”-ийн урд талбайд зохион байгуулан явуулна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here