ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛНО

0
160

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн албан хаагчдыг чадавхижуулах, нийгмийн баталгааг хангах замаар төрийн албаны тогтвортой байдлыг хадгалах зорилтын хүрээнд Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Эрүүл мэндийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Ус цаг уур орчны шинжилгээний газар, Стандарчилал хэмжил зүйн хэлтэс, Байгаль орчин аялал жуулчлалын газар зэрэг 8 байгууллагыг хамтатган Дархан сумын 11 дүгээр багт орон сууц барих газар олгожээ. Энэхүү орон сууц барих компаниар “Хэрлэн зураглал” ХХК-г сонгон барилгын ажил эхлүүлэхээр 2019 оны 05 сарын 16-ны энэ өдөр барилгын шаваа тавилаа. Тус орон сууцыг төрийн албан хаагчдад 1 сая 250 мянган төгрөгөөр борлуулж хөнгөлөлттэй зээлд хамруулах юм байна. Ингэснээр албан хаагчид хямд үнээр чанартай тохилог орон сууцтай болох нөхцөл бүрдэнэ. Орон сууцны барилгын ажил энэ сардаа эхлэн 12 дугаар сард эхний ээлжийн орон сууц ашиглалтанд орно.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here