НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР 05 ДУГААР САРЫН 24-НД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

0
43

Нийгмийн даатгалын хэлтэс нь 2019 онд “Танд ойрхон, найрсаг үйлчилгээний жил”-ийн хүрээнд нийгмийн даатгалын үйлчилгээг явуулын байдлаар зохион байгуулж “Танд зөвлөн тусалъя” аянг зарлан малчны хот, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагад хүрч үйлчлэх зорилт тавин ажиллаж байна.
Дархан-Уул аймгийн Хонгор сумын ЗДТГ-аас төрийн байгууллагын иргэнд хүрч үйлчлэх үйлчилгээний мэдээлэл хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагуудын ажлын уялдааг хангуулах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр”-ийг 2019 оны 05 сарын 24-ны өдөр Хонгор сумын 2-р баг буюу 42 дугаар зөрлөг дээр зохион байгууллаа. Нээлттэй хаалганы өдрөөр сумын ИТХ, ЗДТГ, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Аймгийн ГБХЗХГ, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс зэрэг төрийн байгууллагуудын үйлчилгээг Хонгор сумын 2-р багийн иргэд нэг цэг дээрээс авч үйлчлүүлэх нөхцөл бүрдсэн юм. Тус хэлтэс нь “Нээлттэй хаалганы өдөр”-ийн үеэр нийт 45 иргэд, даатгуулагчдад нийгмийн даатгалын холбогдолтой хууль тогтоомжийн зөвлөгөө мэдээлэл өгч 12 иргэнд үйлчилгээ үзүүлсэний дотор 4 иргэнд Сайн дурын даатгалын үйлчилгээ, 5 иргэний Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын дэвтрийг баталгаажуулж ажиллалаа.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here