ШАРЫН ГОЛ СУМАНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

0
9934

Нийгмийн даатгалын хэлтэс нь 2019 онд “Танд ойрхон, найрсаг үйлчилгээний жил”-ийн хүрээнд нийгмийн даатгалын үйлчилгээг явуулын байдлаар зохион байгуулж “Танд зөвлөн тусалъя” аянг зарлан малчны хот, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагад хүрч үйлчлэх зорилт тавин ажиллаж байна.
Тус хэлтэс нь 2019 оны 05 сарын 28-ны өдөр Шарын гол суманд Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ,ЭРҮҮЛ АХУЙ” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтанд Шарын гол сумын Шарын гол ХК, Дулаан Шарын гол ТӨХК, Мон Маг ХХК-ын ажилтанууд болон Бичил уурхай эрхлэгч 77 иргэн хамрагдлаа.
Шарын гол сумын Нийгмийн даатгалын тасгийн дарга Х.Отгончимэг “ҮОМШӨ-ний даатгалын тухай”, Нийгмийн даатгалын шинэчилсэн хууль”-ийн талаар, Мэргэжлийн хяналтын газрын ХХЭАУлсын байцаагч Д.Болормаа “Хөдөлмөрийн нөхцөл, Эрүүл ахуй. Эрүүл ахуйд тавигдах шаардлага” сэдвээр, Мэргэжлийн хяналтын газрын ХХУлсын байцаагч С.Энхжин “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, хурц хордлогын шалтгаан, урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр, Сургалтын төвийн багш Д.Мэндбаяр “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль, Ажилтны эрх үүрэг” сэдвээр тус тус сургалт мэдээлэл хийлээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here