“ДААТГУУЛАГЧ ТАНД УРЬДЧИЛАН ЗӨВЛӨЕ-ТУСАЛЪЯ” АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

0
1646

Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь 2019 онд “Танд ойрхон, найрсаг үйлчилгээний жил”-ийн хүрээнд нийгмийн даатгалын үйлчилгээг явуулын байдлаар зохион байгуулж “Даатгуулагч танд урьдчилан зөвлөе-тусалъя” аяныг зохион байгуулан малчны хот, айл өрх, аж ахуйн нэгж байгууллага, иргэнд хүрч үйлчлэх зорилт тавин ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд Нийгмийн даатгалын үйлчилгээг олон нийтэд сурталчилан таниулах, иргэдэд цогц үйлчилгээг нэг дороос үзүүлэх,зөвлөгөө мэдээлэл өгөх зорилгоор “Даатгуулагч танд урьдчилан зөвлөе-тусалъя” аяныг 2019 оны 09 сарын 20-ны өдөр “Олон улс худалдааны төв” дээр зохион байгууллаа.
Арга хэмжээний үеэр нийт 132 иргэд, даатгуулагчдад нийгмийн даатгалын холбогдолтой хууль тогтоомжийн зөвлөгөө мэдээлэл өгч 49 иргэнд үйлчилгээ үзүүлсэний дотор 2 иргэнийг шинээр Сайн дурын даатгалд хамруулж, 36 иргэний нийгмийн даатгалын дэвтрийг баталгаажуулэн, “Нийгмийн даатгал” гар утасны аппликейшнийг ашиглахаар 11 иргэн бүртгэлээ хийлгэлээ. Мөн 55 иргэнээс Нийгмийн даатгалын үйлчилгээний талаарх сэтгэл ханамжийн судалгаа авч ажилласан байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here