ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

0
7051

Засгийн газрын болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын эрхлэх асуудлын хүрээний үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах иргэд, даатгуулагчдад Нийгмийн даатгалын үйл ажиллагааг таниулах, үйлчилгээг нэг дороос үзүүлэх, нийгмийн даатгалын ач холбогдол, тэтгэвэр, тэтгэмжийн талаар ойлголт өгөх, хууль тогтоомж, эрх зүйн актуудыг тайлбарлан мэдээлэл зөвлөгөө өгөх, иргэдийн санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэх зорилгоор “Нийгмийн даатгалын хууль тогтоомж, үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг”-ийг 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-50 цогцолбор дээр зохион байгуулагдаж байна.

Нээлттэй хаалганы хаалганы өдөрлөгийн үеэр Шилдэг шимтгэл төлөгч Сайн дураар даатгуулагчаар иргэн Г.Ганцэцэг, Б.Батцэнгэл нар шалгарч өргөмжлөл дурсгалын зүйлээр шагналаа.

Мөн иргэд даатгуулагчдын дунд Нийгмийн даатгалын холбогдолтой асуултаар “АХА” тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд 55 иргэн оролцож 1-р байранд А.Мөнгөншагай шалгарч гарын бэлэг гардуулж өглөө.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here