Эмнэлэг хөдөлмөрийн магадлагааны талаарх гарын авлага

0
714

МУ-ын НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ хуулиас

… 28 дугаар зүйл. Эмнэлэг хөдөлмөрийн магадлагааны тухай ойлголт

1. Хүмүүсийн оюун ухаан, мэдрэхүй, бие бялдрын хэвийн үйл ажиллагаа нь алдагдаж тахир дутуу (хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хагас (хэсэгчлэн) алдсан) болсон шалтгаан, түүний хувь хэмжээ, хугацааг тогтоох мэргэжлийн үйл ажиллагааг эмнэлэг хөдөлмөрийн магадлагаа гэнэ.
…29 дүгээр зүйл. Эмнэлэг хөдөлмөрийн магадлагаа тогтоох ажлыг
эрхлэх байгууллага
1. Эмнэлэг хөдөлмөрийн магадлагаа тогтоох ажлыг нарийн мэргэжлийн эмч, нийгмийн даатгалын болон эзэд, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөлөгчдөөс бүрдсэн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс эрхлэн гүйцэтгэнэ.
Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгааллын сайдын 2017 оны А/39, А/12 тоот тушаалаар “Ердийн өвчний жагсаалт”, “Мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалт”-ыг батлан мөрдүүлж байна.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/85/241 тоот хамтарсан тушаал

ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДАЛТЫН
ХУВЬ ТОГТООХ, ХӨДӨЛМӨР ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ЗААВАР…аас

1.4. Ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг дараахи үзүүлэлтүүдийг үндэслэн тогтооно.

1.4.1. Өвчин гэмтэл нь архагшин эрхтэн, бие махбодын тогтоц, үйл ажиллагаа нь хүндээр гэмтсэний улмаас өөрөө өөртөө үйллэх чадваргүй, байнга хэвтэрт, бусдын асаргаа сувилгаанд байдаг хүмүүст хөдөлмөрийн чадвар алдалтыг 80-100 хувиар тогтооно;

1.4.2. Өвчин эмгэг нь архагшин эрхтэн, бие махбодын тогтоц, үйл ажиллагаанд нь гүнзгий нөлөөлж, хөдөлмөрийн чадвараа бүрмөсөн буюу удаан хугацаагаар алдсан боловч байнгын асрамж сувилгаа шаардагдахгүй ихэнхдээ өөрөө өөртөө үйлчлэх чадвартай өвчтөнд хөдөлмөрийн чадвар алдалтыг 70-79 хувиар тогтооно;

1.4.3. Өвчин эмгэг нь архагшин эрхтэн бие махбодын тогтоц, үйл ажиллагаанд удаан хугацаагаар нөлөөлж хөдөлмөрийн чадвар нь алдагдсан боловч өвчтөн өөрөө өөртөө үйлчлэх чадвартай, өвчилж гэмтсэн эрхтэнд харшлахгүй ажлыг мэргэжлийн эмчийн хяналтын дор хийж болох хүмүүст хөдөлмөрийн чадвар алдалтыг 50-69 хувиар тогтооно;

1.4.4. Хоёр буюу түүнээс дээш өвчнөөр өвчилсөн иргэний үндсэн өвчнийг сонгон хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг тогтоох ба хавсарсан өвчний үе шат, явц, биеийн ерөнхий байдал зэргийг харгалзан ХЧА-ын 5/тав/ хүртэл хувийг нэмж тогтоож болно.

1.7. ЭХМКомисс нь ХЧА-ыг тогтоох, сунгах, цуцлах асуудлыг шийдвэрлэхэд
• Иргэний үнэмлэх
• ЭМДаатгалын болон Нийгмийн даатгалын дэвтэр
• Хөдөлмөрийн дэвтэр
• Тахир дутуугийн тэтгэврийн дэвтэр
• Амбулаторийн карт
• Холбогдох шинжилгээнүүдийг үндэслэнэ.
4.2. ЭХМКомисс нь иргэн хүндэтгэх шалтгаанаар ХЧА-ыг сунгах хуралд оролцох боломжгүй тохиолдолд
• Иргэний хүсэлт
• Баг хорооны тодорхойлолт
• Бусад нотлох баримт бичгийг үндэслэн ХЧА-ын хугацааг тогтоосон хугацаанаас 14 хоногийн өмнө эсвэл хойно комиссын хурлаар шийдвэрлэнэ.
4.3. ЭХМКомисс нь гадаад улсад удаан хугацаагаар эмчлүүлж байгаа иргэний ХЧА-ын хувь, хугацааг тогтоох, сунгах, цуцлахдаа
• Иргэний оршин сууж буй газрын харъяа эмнэлэгт үзлэг, шинжилгээ, эмчлэн эрүүлжүүлэх үйл ажиллагаанд хамрагдаж буй эсэх талаарх эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт,
• Биеийн байдлын талаарх дүгнэлтийн эх хувь
• Тухайн улсад суугаа МУ-ын Элчин сайдын яам, консулын газрын тодорхойлолт
• Иргэний хувийн хүсэлт зэргийг үндэслэн шийдвэрлэнэ
МУ-ын Засгийн Газрын 2015 оны 11 дүгээр
тогтоолын хавсралт
ЭМНЭЛЭГ ХӨДӨЛМӨРИЙН МАГАДЛАХ КОМИССЫН ДҮРЭМ-ээс
6.1.1. Иргэний хөдөлмөрийн чадвараа алдсан шалтгаан, хувь хэмжээ тогтоох, хугацааг сунгах, цуцлах, хөдөлмөр зохицуулалт хийх асуудлыг эрүүл мэндийн байгууллагын Эмнэлэг хяналтын комиссын шийдвэрийг үндэслэн тогтооно.
6.1.10. Иргэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр
• эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралд ирээгүй,
• комиссын болон эмчлэгч эмчийн эмчилгээ, үйлчилгээний зөвлөмж, зааврыг удаа дараа биелүүлээгүй,
• нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаагүй
• эмнэлгийн хяналтад ороогүй
• хуурамч бичиг баримт бүрдүүлсэн бол комисс нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоох, сунгахаас татгалзах, цуцлах шийдвэр гаргана.
Хүндэтгэн үзэх шатгаан гэдэгт тухайн иргэн гадаад, дотоодод эмчлүүлж, сувилуулж байгаа, өөрөө өөртөө үйлчлэх чадваргүй эсхүл байнга хэвтэрт байдгийн улмаас биечлэн ирж чадахгүй болсныг ойлгоно.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here