НИЙГМИЙН ДААТГАЛЫН САЛБАРЫН АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХИЖУУЛАХ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

0
303

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Азийн хөгжлийн банкны хүнс тэжээл, нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт төсөл, Молнголын хүний нөөцийн менежментийн холбоо хамтран Нийгмийн даатгалын салбарын ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх, чадавхижуулах төвийн бүсийн сургалтыг 2019 оны 10 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Дархан-уул аймагт амжилттай зохион байгуулагдаж Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймаг, Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 115 албан хаагч хамрагдлаа.
НДЕГазрын БХСГ-ын ахлах мэргэжилтэн С.Лхагвадорж, НДЕГазрын ҮАХХ-ийн дарга М.Гэрэлмаа, МХНМХ-ны төслийн зөвлөх М.Бага-Өрнөлт, Мэдээлэл технологийн төвийн мэргэжилтэн Н.Лхагважав, Ажил мэргэжил судлалын үндэсний хүрээлэнгийн захира, АМС магистр Н.Амарзаяа нар оролцож байцаагч албан хаагчдад Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга зүй, Нийгмийн даатгалын үйлчилгээний төрөл агуулга, ач холбогдол, Нийгмийн даатгалын тогтолцоо шинэчлэлийн асуудал, тэтгэврийн шинэчлэл, Нийгмийн даатгалын ажлтны үйлчилгээний соёл, Нийгмийн даатгалын маркетинг, Сургалт зохион байгуулах, мэдээлэл хүргэх арга зүй Хүний нөөцийн менежмент, Цагийн менежмент, Жендерийн тухай ойлголт гэсэн сэдвүүдээр тус бүр сургалт мэдээлэл өглөө.

Сургалтын үеэр Төв аймаг, Сэлэнгэ аймаг, Дархан-Уул аймгийн албан хаагчдын дунд гар бөмбөг, ширээний теннис, олс таталт гэсэн 3 төрлөөр нөхөрсөг тэмцээн зохион байгуулж Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс 1 дүгээр байр эзэллээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here