Дархан-уул аймгийн хэмжээнд 2019 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Нийгмийн даатгалын хэлтэс нь хийж хэрэгжүүлсэн ажлаараа аймгийн нийт төрийн байгууллагууд дундаас “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА”-аар шалгарч 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өргөмжлөл цом гардан авлаа.