“БАГААРАА ХАМТДАА” аян зохион байгуулагдлаа.

0
350

Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Ч.Цэндсүрэн, А.Янжмаа, М.Жаргалсайхан нарын санаачлагаар дархан сумын 7 дугаар багийн иргэдэд нийгмийн халамж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, иргэдийн тулмагдаж буй асуудлын талаарх санал хүсэлтийг хүлээн авах зэрэг үйл ажиллагааг хүргэх зорилготой аян 2017 оны 01 дүгээр сарын 23-наас 25-ны хооронд Энэрэл цогцолбор сургуулийн спорт зааланд зохион байгуулагдлаа.
Уг аяны хүрээнд эрүүл мэнд, нийгмийн даатгалын хуулиудад орсон нэмэлт, өөрчлөлтүүдийн талаар нийт 40 иргэд даатгуулагчдад тайлбарлан сурталчилж, эрүүл мэндийн даатгалд 4 иргэний эрүүл мэндийн даатгалын дэвтрийг сунган баталгаажуулж, сайн дурын даатгалд 2 иргэний 172 800 төгрөгийн шимтгэлийн орлогыг нийгмийн даатгалын санд оруулж, нийгмийн даатгалын дэвтэрийн тус тус баталгаажуулсан байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here