Бидний тухай

Дархан-Уул аймгийн Нийгмийн Даатгалын Хзлтсийн гал голомт 1962 оны 3 дугаар сарын 15-нд Дархан хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны төлөвлөгөө, санхүүгийн хэлтэст хөдөлмөр цалин хөлсний мэргэжилтэнг анх ажилуулснаар эхэлсэн түүхтэй.

1966 онд хотын Хөдөлмөрийн товчоо болон өргөжиж улмаар БНМАУ-ын СнЗ-н 1974 оны 124 дүгээр тогтоолын дагуу Нийгэм Хангамжийн хэлтэс болгон өргөтгөсөн түүхтэй.

МУЗГ-ын 1994 оны 171 дүгээр тогтоолоор 1995 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн Дархан хотын Нийгмийн Даатгалын Хэлтэс, МУЗГ-ын 2016 оны 09 дүгээр тогтоолоор Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нэртэйгээр өөрчлөн зохион байгуулагдан үйл ажиллагаагаа чиг үүргийн дагуу хэрэгжүүлэн ажиллаж байна.

Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2017 оныг “Эелдэг хандлага-чанартай үйлчилгээний жил” Аймгийн Засаг даргын Тамгын газраас “Төрийн албан хаагчдыг чадваржуулах жил” болгон зарласантай холбогдуулан Нийгмийн даатгалын үйлчилгээг ажил олгогч, иргэд даатгуулагчдад чанартай, түргэн шуурхай үзүүлэх, үйлчилгээний хүртээмж, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, байцаагч ажилтнуудын харилцааны болон үйлчилгээний соёл, мэргэжлийн мэдлэг, ур чадварыг сайжруулах, эерэг хандлагыг бий болгох зорилттой ажиллаж байна.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны А/03 дүгээр тушаал батлагдсан бүтцийн дагуу 5 тасаг, 46 орон тоотойгоор Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын тухай хууль бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нийгмийн даатгалын үйлчилгээг иргэд даатгуулагчдаа хүргэх, мэдээ, мэдээллийг стандартын дагуу гарган тайлагнах, удирдлагыг үнэн зөв мэдээллээр хангах үүргийг гүйцэтгэж байна.

Байцаагч, ажилтнуудаас Магистрын зэрэгтэй – 8, Бакалаврын зэрэггэй – 32, 92.0% хувь нь санхүү эдийн засгийн мэргэжилтэй, хүний их эмч 2 , Мэргэшсэн нягтлан бодогч 1, Нийгмийн даатгалын Улсын байцаагч 25 тус тус ажиллаж байна.

..оОо..