Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмж

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмж

“Тэтгэмж” гэж хөдөлмөрийн чадвараа түр алдах, жирэмслэх, амаржих, нас барах тохиолдолд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас нэг удаа олгох мөнгөн хөрөнгө юм.

 

Хэрэв та нийгмийн даатгалын тухай хуульд заасан болзол, журмын дагуу тэтгэмжийн даатгалд шимтгэл төлж даатгуулсан бол уг сангаас дор дурдсан тэтгэмжийг авах эрх эдэлнэ.

– Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж;

– Жирэмсэн болон амаржсаны тэтгэмж;

– Оршуулгынтэтгэмж.