Худалдан авах үйл ажиллагаа

Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх , гэрчилгээ олгох журам

Энэхүү журмын зорилго нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил , үйлчилгээ худалдан авах тухай хууль (Цаашид “хууль ” – гэх)- ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд худалдан авах ажиллагааны чиглэлээр боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх , мэргэшсэн ажилтан бэлтгэх, гэрчилгээ олгох, сургалтын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих харилцааг зохицуулахад оршино.