Танилцуулга

ХЭЛТСИЙН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

  • Дархан-Уул аймгийн Нийгмийн Даатгалын Хэлтсийн гал голомт 1962 оны 3 дугаар сарын 15-нд Дархан хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны төлөвлөгөө, санхүүгийн хэлтэст хөдөлмөр цалин хөлсний мэргэжилтэнг анх ажилуулснаар эхэлсэн түүхтэй.
  • 1966 онд хотын Хөдөлмөрийн товчоо болон өргөжиж байсан бөгөөд улмаар БНМАУ-ын СнЗ-н 1974 оны
    “Улсын нийгэм хангамжийн ажлыг төвлөрүүлэн зохион байгуулах тухай” 124 дүгээр тогтоолын дагуу Нийгэм Хангамжийн хэлтэс болгон өргөтгөсөн.
  • Ингээд МУЗГ-ын 1994 оны 171 дүгээр тогтоолоор 1995 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэж Дархан хотын Нийгмийн Даатгалын Хэлтэс нэртэйгээр орон нутагт нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган, иргэд даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх зүйн үндэслэлийг бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд хэлтсийн дэргэд ажил олгогч, даатгуулагч иргэдийн маргааныг шийдвэрлэх Гомдол Шаардлагын зөвлөл, хөдөлмөрийн нөхцөл чадвар, хувь алдалт, хугацааг тогтоох эрх бүхий Эмнэлэг хөдөлмөр магадлах комисс ажилладаг.

ХЭЛТСИЙН ОРОН ТОО БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

  • Тус хэлтэс нь НДЕГазрын даргын 2018 оны А/22 тоот тушаалаар батлагдсан орон тооны хүрээний дагуу нийт 43 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулан ажиллаж байна. 2018 оны 7 сараас эхлэн 2 хамрагдалтын төлөөлөгч ажиллаж байна

  • Үүнээс :

                         -  төрийн захиргааны 32 ажилтан

                         -  төрийн үйлчилгээний 7 ажилтан

                         - гэрээт ажилчин 4 ажилтан тус тус   ажиллаж байна.

Top